fitness
  • 592 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 6 долоо хоног үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын хичээл ирэх даваа гарагт буюу 30-ны өдөр эхлэх ба энэ өдөр цаг агаар харьцангуй гайгүй буюу хүйтний эрч сулрах аж. Тодруулбал, өдөртөө -9 градус хүйтэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээлжээ.

Сурагчдын хичээл, амралт, цаг агаартай холбоотой товчхон мэдээлэл:
- Хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
- Хоёрдугаар сарын эхний хагаст цаг агаар олон жилийн дундаж түвшинд байна.
- Зудтай аймаг сумдын малчин өрхийн хүүхдүүдийг сурах уян хатан нөхцөл боломжоор хангана
- Томуу томуу төст өвчний дэгдэлт өмнөх оны мөн үеэс нэмэгдээгүй байна
- Хичээлийн жилийн бүтцийг хаврын төгсөлт, элсэлттэй уялдуулан зохион байгуулдаг.
- 6-9 дүгээр сар гэдэг бол хүүхдүүд дархлаагаа дэмжих, дараагийн хичээлийн жилд бие болон сэтгэлээ бэлдэх хамгийн тохиромжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хоног хугацаа байдаг.
- Багш ажилтнуудын амралтын хуваарь, төсөв мөнгөний бодлогыг мөн хичээлийн жилийн бүтэцтэй уялдуулдаг. /Эх сурвалж: БШУЯ/

II улирал- 2023.01.30-2023.03.24 хүртэл хичээллэнэ /Амралт 2023.03.27-2023.03.31/
III улирал- 2023.04.30- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол боллоо

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол боллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхба

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 12 мянган зөрчил илэрчээ

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 12 мянган зөрчил илэрчээ

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамта

Ариунзул С.
Ариунзул С.