fitness
  • 79 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Манай улсад 96 мянган хүүхэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаа хийлгэсэн гэж ХӨСҮТ мэдээлэв. 

Тэдний 34 мянга нь 11 настнууд. Хүний папиллома вирус зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул авчирдаг тул энэ вирусийн халдвараас хүүхдүүдийг хамгаалж, вакцинд хамруулж байна.            

Хүүхдүүдэд хүний папиллома вирусийн талаар мэдээлэл өгч, энэ вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд зохион бичлэгийн уралдааныг орон даяар зарлалаа. 

Уралдаанд хэн оролцох вэ? ЕБС-ийн 10-11 настай хүүхдүүд  
Уралдааны хугацаа: 2025.11.13-ныг хүртэл хүлээн авна.  
Зохион бичлэгийн сэдэв: Хүний папиллома вирус хэрхэн дамждаг, ямар урхагтай, эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар өвчин үүсгэдэг,  үүнээс хэрхэн хамгаалах талаар тусгасан байна.  Энэхүү аюулт вирусийн халдварын эсрэг вакцины ач холбогдлыг онцолсон байна.    
Бүтээлийн төрөл: Оролцогчид зохион бичлэгээ файлаар илгээж болно. Гараар бичсэн зохион бичлэгийн зургийг тод харагдахуйцаар, ойроос авч илгээж болно.   

Бүтээлийн тоо: Нэг оролцогч нэгээс илүүгүй зохион бичлэг ирүүлнэ. Зохион бичлэгийн үгийн тоо 100-150 байна. Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2025.11.12-ны 23.00 хүртэл news@mongolcontent.mn хаягаар хүлээн авна. Оролцогч бүтээлээ илгээхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасны хоёр дугаар, сургуулийн хаяг, ангиа тодорхой бичнэ.   

Шагнал: 
1-р байр: Huawei MatePad SE брэндийн Ipad
2-р байр: ZTE Blade A55 брэндийн ухаалаг утас
3-р байр:  Huawei Band 10E брэндийн ухаалаг цаг
Тусгай байр: ZTE Buds 2 чихэв, номын дэлгүүрийн эрхийн бичиг 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  Утас: 75553232, 99091030-аас лавлаарай. Хүний папиллома вирусийн талаарх мэдээллийг эндээс уншаарай.  

E-mail: news@mongolcontent.mn хаягаар холбогдон авна уу. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн