Шонхор тауэрт
11:00 цагт Ардчилсан Намын даргыг сонгох сунгаанд нэр дэвших долоон нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулна.
Зам тээврийн, хөгжлийн яамны 301 тоотод
11:00 цагт Зам тээврийн, хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж,хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт иргэдийн төлөөллөөс “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.
С.Зориг агсны хөшөөтэй Ардчилсан Намын байранд
11:40 цагт Монголчуудын боломжийг хулгайлсан авлигач, нүүрсний хулгайчдын улсад учруулсан хохирлын хэмжээг хэвлэлийн хурлаар зарлана.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд
12:00 цагт иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар Хүний эрхийн 50 гаруй ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.
Хангарди ордны 14 давхарт
13:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл өгнө.