fitness
  • 68 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.


Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.


НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 12 дугаар сарын 7-ныг  дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэв.


Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа, “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар  аяныг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал" гэлээ. 


“Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажиллажээ. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8-14 насны хүүхэд 28.5 хувь, 14-17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол гардаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол гардаг. Иймээс сургууль орчимд болон хороолол, хотхон, ААН байгууллага шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150-200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхдөө хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.


Мөн зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн