Ахмад настан, залуучууд, хойч үе зэрэг үе хоорондын ялгаралгүйгээр бүгдээрээ өв соёлоо хадгалж, орчин үетэйгээ хослуулан хамтдаа сар шинээ угтъя гэсэн уриалгыг дэвшүүлээд буй аж. Тиймдээ ч уртын дуу, эртний болон орчин үеийн хөгжмийн элементүүд, хип хоп зэргийг хослуулан шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн байна.