fitness
  • 639 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр /2023.01.29/ 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар тус тус өссөн байна.

Мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтээр халаалтад хэрэглэж байгаа дулааны эрчим хүчний 50 хүртэл хувийг цонхоороо алддаг байна. Иймд хуучин цонхнуудаа 2-3 давхар шилтэй вакуум цонхоор сольж тавих хэрэгтэй. Үүний үр дүнд өрөөнийхөө температурыг 4-50 С -ээр нэмэгдүүлнэ.

Мөн нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 хувь орчим хэмнэж болно.

Иймд үр ашигтай хэрэглээг сонгож эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна.

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Бусад мэдээ

ТУУЛЬЧ Л.БААТАРХҮҮ: Туульч хүн төрдөг

ТУУЛЬЧ Л.БААТАРХҮҮ: Туульч хүн төрдөг

Хүн төрөлхтний биет бус соёлын нэн яаралтай хамгаалах өвд ЮНЕСКО-оос бүртгэсэн, дэлхий дээр байгаа т

Сонгуульд бие даан нэр дэвшигчид анхаарна уу!

Сонгуульд бие даан нэр дэвшигчид анхаарна уу!

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлаг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.