fitness
  • 78 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна.


Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм. Мөн Дэнжийн мянга дэд төвд шинээр 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх оноос барих ажээ.


Хийн дулааны станцыг нийслэлд анх удаа барих бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах төсөл юм. Хийн дулааны станц нь шаталтаас хатуу хог хаягдал үүсдэггүй онцлогтой. Ажиллах хүчний зардал багатай. Энэхүү хийн дулааны станцыг барьснаар бусад дулааны станцын ачааллыг хуваалцаж, айл өрхийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн