fitness
  • 65 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Өчигдөр /2025.12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ талаар ЦЕГ мэдээлэл хийлээ.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис “Өчигдөр шөнө 22:30 цагийн үед сошиалд 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харилцаа үүсгэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаа, дотоодын цэргийн удирдлага хамгийн түрүүнд анхааралдаа авч, дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын хэлтсийн алба хаагч нар, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, СХД-ийн цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу энэ мэдээллийг өгч цагдаагийн хэлтсийн алба хаагч нар ирж шалгалт явуулсан. Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болоосой, эх орны хүү болоосой гэж боддог, бид дүрмийн бус харьцааг зөвшөөрдөггүй. Хараа хяналтаас гадуур хар бүсүүд байдаг. Энэ хар бүсэд энэ асуудал гарж, үнэхээр цочирдсон. Өчигдөр зураг авсан хүнд үнэхээр талархаж байна, ийм мэдээлэл бидэнд хэрэгтэй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно” гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн