fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан учир Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр батламжийг нь гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн албаны үнэ цэн, үүрэг, оролцоог бэхжүүлж, хууль дээдэлдэг, иргэддээ үйлчилдэг, мэдлэг, чадвар, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд төрийн алба, төрийн албан хаагчдыг бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.


Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно”  хэмээн заасан байдаг юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн