fitness
  • 104 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар жолоо барьж, осол гаргасан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. 

Тодруулбал ажилтан А-г энэ сарын 12-ны өглөө 6 цагийн орчимд Сөүлийн Ганнам дүүрэгт согтуугаар жолоо барьж яваад гурван машин мөргөлдсөн осол гаргасан хэргээр шалгаж байгаа аж. 

Түүний цусан дахь спиртийн хэмжээ харьцангуй өндөр гарсан бөгөөд мөргөлдсөн машины жолооч нар бүгд хөнгөн бэртэл авчээ.

А нь дипломат албан тушаалтан биш ч БНСУ-ын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх халдашгүй эрхийн зохицуулалтад хамрагддаг нэгэн аж. 

Цагдаагийн байгууллага ойрын хугацаанд А-г байцааж, энэ эрхийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эсэх талаар Монголын ЭСЯ-аас албан хариу авсны дараа прокурорт шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: Yonhap

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн