БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Миракл” төслийн хүрээнд Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв шинэ үеийн генийн дараалал тогтоох (NGS) төхөөрөмжийг амжилттай суурилуулж, ашиглалтад оруулжээ.
Энэхүү ажлын бэлтгэл шат болгож 2025 оны есдүгээр сард ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн мэргэжилтнүүдийг БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулсан аж.
Улмаар 2025 оны 12 дугаар сард ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторид тоног төхөөрөмжийг бүрэн угсарч дуусгасан бөгөөд 12 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд БНСУ-ын мэргэжилтнүүд газар дээр нь (On-site Training) зааварчилгаа өгч, бодит сорьц дээр ажиллах дадлагажуулах сургалтыг зохион байгуулжээ.
Ийнхүү Монгол Улсад бичил биетний тэсвэржилтийн генийн механизмыг тогтоох, тэсвэржилтийн тархалтыг олон улсын түвшинд хянах чадамж бүрдэж, нийгмийн эрүүл мэндийн салбарт томоохон ахиц гарах нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ