fitness
  • 484 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-31

Эрчим хүчний салбарын ажилтнуудын өмнө тулгамдсан асуудал болон Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооны дарга н. Адъяасүрэн "Бид өнөөдөр Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбоо байгуулсан талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Яагаад энэ холбоог байгуулах болсон бэ гэхээр эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс хамтын тарифын хэлэлцээрээр тогтоогдож байдаг.

Энэхүү тарифын хэлэлцээрийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний ассоциац, Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсаар ирсэн. Гэтэл хэлэлцээр 2019 оноос хүрсэн түвшнээс буурсан. Улмаар энэ салбарт ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчингүй болоход нөлөөлж байна.

Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд маань харийн орон руу явж, эсхүл бусад өндөр цалинтай салбарт шилжиж байгаа. 2022 онд Дулааны IV цахилгаан станцаас 212 хүн ажлаасаа гарсан. Үндсэн шалтгаан нь цалин" гэв.

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилчдаа төлөөлж энэ холбоог нээхэд ажилласан н.Гүнсмаа "Бид Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоондоо хэлэлцээрийн санал явуулдаг. Тухайн саналд цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэх ёстой. Ажилтнууд амралтын өдрөөр дуудлагад хүлээгддэг. Үүнийг Хөдөлмөрийн хуулиар үнэлчхээд байхад манай салбар үүнийг үнэлэх ёстой.

Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж өөрчлөгдсөн учраас зуухын машинист, туслах машинист ажлын байрны нөхцөл үнэлэх шаардлага байна гэх мэт асуудлыг жил бүр хэлэлцээрт илгээдэг. Харамсалтай нь саналдаа огт тусгаж өгдөггүй. Энэ жил ч адил. Тиймээс ажилчдынхаа асуудлыг бодитоор илэрхийлэх шаардлага үүслээ гэдэг зорилгод нэгдэж холбоо байгуулсан.

Эрчим хүчний ажилчдын цалинг 10 хувиар нэмж байгааг энэ салбарын ажилчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өдөрт хоёр хүний тойрох зурж байна. Ажилчдынхаа амьдралынх нь асуудлыг харгалзаж үзэх хэрэгтэй байна шүү дээ. Тиймээс Эрчим хүчний сайдад энэ салбарын ажилчдын цалинг 30-аас дээш хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байна. Нийтэд хандаж хэлэхэд эрчим хүчний салбарынхан ажил хая л гээд байгаа. Энэ чухал салбарын ажилчид өвлийн хүйтэнд ажил хаявал юу болох билээ" гэлээ.

Тэд шаардлагаа Эрчим хүчний сайдад өнөөдөр хүргүүлэх аж.

Бусад мэдээ

Н.Учрал: Боловсролын зээлийн сангийн мэдээллийг shilen.gov.mn-ээс харах боломжтой

Н.Учрал: Боловсролын зээлийн сангийн мэдээллийг shilen.gov.mn-ээс харах боломжтой

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2 тусгай сангийн талаар мэдээлж байн

УЕПГ: 941 суралцагчийн боловсролын зээлээс чөлөөлөгдсөн үндэслэлийг шалгаж байна

УЕПГ: 941 суралцагчийн боловсролын зээлээс чөлөөлөгдсөн үндэслэлийг шалгаж байна

Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.