Улаанбаатар хотод сайжруулсан түлш буюу шахмал түлш хэрэглэдэг болж, агаарын бохирдол, утаа өнгөрөгч хоёр жилд харьцангуй бага байсан. Харин энэ өвөл иргэд утаа, угаар их байна, хоолой хорсож, нүд аргаж байна хэмээн бухимдаж эхэлсэн. Үнэндээ ч улаанбаатарын утаа зөвшөөрөгдөх (50 AQI- зөвшөөрөгдсөн хэмжээ, 481AQI- Баянхошуу орчмын хэмжээ) хэд дахин их байв.
Энэ бол нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
учраас уур бухимдыг нь барж байна. Шахмал түлш гэдэг бол нунтагласан нүүрсийг
барьцалдуулагч бодистой хольсон хэлбэр. Үүнийг шатаахад нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг
байна. Тодруулбал агаарт буй нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн
дан исэл байхад л хүний эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж байдаг аж. Хүний цусанд
химиглобин гэх хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг ба энэ нь
нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг гэдгийг
мэргэжилтнүүд анхааруулсан байдаг. Хэрэв таны толгой өвдөж, дотор муухайрч
бөөлжиж эхэлвэл хордсоны илэрхийлэл.Эцэстээ хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан
алдах бөгөөд тархи үхжиж эхэлдэг байна. Ийм учраас сар шинийн баярын гол хүнс
буузаа гадаа хөлдөөж болохгүй. Агаарын бохирдолтой орчинд хөлдөөсөн бууз хүний
эрүүл мэндэд халтай. Тэгэхээр та бүхэн зориулалтын
хөлдөөгчинд, үйлдвэрийн орчинд хийсэн бууз, банш худалдан авах нь өөрийн болон
бусдын эрүүл мэндийг бодсон ухаалаг алхам болох юм.