Зам тээврийн, хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний товч тайланг (2022 оны жилийн эцсийн байдлаар) танилцууллаа.
Уг тайлан нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахад чиглэгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт:
№ | Бодлогын баримт бичгийн нэр | Хариуцан хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тоо | Биелэлтийн хувь |
1 | “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого | 13 | 76.15 |
2 | Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл | 16 | 93.1 |
3 | “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр | 80 | 75.7 |
4 | Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө | 38 | 76.8 |
Нийт | 147 | 80.44 |
Төсөл, арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшинг тогтоохдоо Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ыг баримтлан үнэлгээ хийжээ.
Улмаар бодлогын баримт бичигт тусгагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах 147 төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг 2022 оны жилийн эцсийн байдлаар 80.44 хувь буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв.