fitness
  • 659 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-31

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, Энэтхэг Улсын холбогдох хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа шуурхай үзүүлсэн явдалд талархал илэрхийлэв.

Элчин сайд Сингх Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгаа илэрхийлж, Монгол Улсад ардчилсан шударга ёс тогтоох, нийгмийг эрүүлжүүлж, авлигыг бууруулахад өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаан магтав. Ялангуяа сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн тоо өсөж, бодит үр дүн гарч ирснийг онцоллоо.  

Талууд цаашид Энэтхэг улсын ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлэх, Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.