fitness
  • 625 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн Төв Эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт өчигдөр болжээ. 

Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана гэдгийг АШУҮИС-аас мэдээлэв.

Мөн олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох, монгол хүний удмын санг цэвэр авч үлдэх боломж бүрдэнэ гэлээ.

Уг арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал, Анагаах Ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүн оролцжээ.

 
 

Бусад мэдээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ни

УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН С БИЧГИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ

УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН С БИЧГИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК улс хооронды

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.