fitness
  • 612 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны дарга М.Баяраа өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй юм.

Баянзүрх дүүргийн удирдлагуудын хувьд мал нядалгааны цэгийн эргэн тойронд үүссэн асуудал болон хориглосон бүсээс мал гаргах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг буулгах, золбин нохой, муурын тоо толгойг хязгаарлах, хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоох, хог тээврийн байгууллагуудад автомашины парк шинэчлэл хийх, ногоон байгууламжийн арчлалт зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

Харин тус дүүргийн хороодын Засаг дарга нарын тухайд аккумлятор, моторын тос гэх мэт аюултай хог хаягдлыг устгах, гэр хорооллын дахин төлөвлөлт, далангийн асуудалд анхаарах болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах, автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг хүсэлтээ уламжлав.


Бусад мэдээ

Бороо орох үед нохойгоо уяхгүй, аюул болсон үед зугтах боломжтой байлгахыг зөвлөлөө

Бороо орох үед нохойгоо уяхгүй, аюул болсон үед зугтах боломжтой байлгахыг зөвлөлөө

Үер усны аюулын үед иргэд нохойгоо хашаандаа уяж орхисноос болж живж үхэх тохиолдол их гарч байгаа т

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замуудад 66 тонн давс, 292 тонн бодис цацжээ

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замуудад 66 тонн давс, 292 тонн бодис цацжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023.12.05-ны үүрээр цас орж эхэлсэн. Иймээс халтиргаа гулгаа үүсэх эрсдэл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.