fitness
  • 762 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

  Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн Улаанбаатар хотоос зүүн хойшоо 90 орчим км-т орших Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ. Тус оргил нь далайн түвшнээс дээш 2799 метрт бөгөөд онгон дагшин байгаль юм.

       Тэд энэхүү сорилтот аялалд гарахаасаа өмнө хэд хэдэн удаагийн алхалт хийж, тодорхой хэмжээний туршлага, сэтгэл зүй, бие махбодийн бэлтгэл хангахаас гадна онлайнаар ч зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулсан байна. Энэхүү хөтөлбөрт Багануур дүүргийн явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, Спортын мастер, улсын шүүгч, дасгалжуулагч, 1982 оноос спорт явган аялалыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Г.Нансалмаагийн удирдлаган дор Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Төв аймаг, Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбоо, явган алхалтын хобби, Эрдэнэтийн Эрдэнэс клубийн гишүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг төлөөлж, мэргэжилтэн Х.Бямбасүрэн албан ёсоор оролцож, алхагчдад хөдөлгөөний эрүүл мэндийн талаар төрөөс барьж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Тус хөтөлбөрийн хамгийн өндөр настай оролцогч нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу нь 13 настай Б.Уяхан байв. Авиралтын дараа оролцогч бүр амжилтын сертификатаа их уулсынхаа дунд гарджээ. 

 

Бусад мэдээ

“Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлалаа

“Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлалаа

“Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо анги

Автобусны тоог 26-наас нэмэгдүүлнэ

Автобусны тоог 26-наас нэмэгдүүлнэ

Иргэдийн зүгээс авто машины дугаар явахгүй өдөр, автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч явж байх санал

Ариунзул С.
Ариунзул С.