fitness
  • 593 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

Засгийн газрын хуралдаанаар Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна. 

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд гарааны компаниудыг дэмжиж татварын бодлогоос чөлөөлсөн. Гэтэл судалгаанаас харахад гарааны компаниуд дараагийн шатанд гарч чадахгүй байна. Иймээс Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.

Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлохдоо шинжлэх ухаан, инновац, технологийн сэргэлтийг багтаасан. Энэ ондоо багтааж Алсын хараа бодлогын дараагийн шат болох 2030-2040 онд шинжлэх ухаан, инновац, технологийн сэргэлтийн бодлогыг боловсруулж танилцуулах чиглэлийг ЗГ-ын хуралдаанаас өгсөн.

Дээрх журмыг батлах шаардлага нь нэг сая хүнд ногдож буй эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийд сүүл мушгиж байна. Мөн ДНБ-ээсээ судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй зардал 0001 хувь байна. Гэтэл бусад улс орнууд хамгийн багадаа 2-3 хувийг зарцуулдаг. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэн гэлээ.

Мөн Финландын EduTen математикийн сургалтыг дэмжих платформ, Английн Pearson англи хэл дэмжих платформыг Монгол улсад нутагшуулах ажлыг талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд Eduten математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм. 

Туршилт судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалт өнгөрсөн долоо хоногт амжилттай болсон гэв.  

Бусад мэдээ

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг нэг сар цагдан хорихоор болжээ

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг нэг сар цагдан хорихоор болжээ

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг ял

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Холбооны анхны байшин”-г төрийн өмчид шилжүүлжээ

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Холбооны анхны байшин”-г төрийн өмчид шилжүүлжээ

аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Ариунзул С.
Ариунзул С.