fitness
  • 724 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

Засгийн газраас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулахтай холбоотой хоёр шийдвэр гарчээ.

Тодруулбал, Шинэ Хархорин хот байгуулах ажлыг удирдаж, чиглэл өгөх үндэсний хороо, хотын бүтээн байгуулалтын Захиргааг байгуулахаар болсон байна. Ингэснээр мэргэжлийн удирдлага, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавих аж.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорин хотыг байгуулах газрын бүтэц, газар хөдлөлт, хөрс, ус цаг уурын нөлөөллийг судалж байна. Геодезийн судалгааны дараа хотын байршлыг тогтооно.

Дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, бүсчлэл, зам тээврийн сүлжээ, ямар барилга байгууламж, байгууллага байх ерөнхий төлөвлөлтийг хийх юм. УИХ-аас 07 дугаар тогтоол гаргасан. Энэ дагуу бид байршлыг тогтоох, геодезийн судалгаа, хотын ерөнхий төлөвлөлтийг хийх* шаардагдах хөрөнгийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлийг өгсөн. Өнөөдрийн шийдвэр гарснаар шинэ Хархорин хот байгуулах ажил эзэнтэй болж байна. Тухайн ажлыг хариуцах бүтэц бий боллоо.

Хотын ерөнхий төлөвлөгөө дуусаад бүтээн байгуулалтуудын ажил эхэлнэ. Ерөнхийлөгчийн ордноос эхлээд төр захиргааны байгууллагууд байршиж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ажлын явц байдлын талаар мэдээлэл өгч байх болно.

Шинэ Хархорин хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.

"Ерөнхий төлөвлөлт дуусахаар хэчнээн хүнтэй орон сууцны хороолол, барилга байгууламж баригдах нь тодорхой болно. Урьдчилсан таамаглалаар 500,000 хүнтэй хот бий болно гэсэн төсөөлөлтэй байгаа юм билээ" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Бусад мэдээ

"Б.Гангаамаа" дурсгалын зоос шинээр гаргалаа

"Б.Гангаамаа" дурсгалын зоос шинээр гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсы

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны Нийслэлийн салбар холбоог шинэ залуу үеийн төлөөлөл Б.Анү-Үжин удирдана

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны Нийслэлийн салбар холбоог шинэ залуу үеийн төлөөлөл Б.Анү-Үжин удирдана

Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдий

Ариунзул С.
Ариунзул С.