fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

Цагдаагийн байгууллагаас FT групп нь онлайн худалдаанд хөрөнгө оруулаад мөнгөө өсгөх боломжтой гэж сүлжээндээ оруулж, иргэд 680,000-150,000,000 хүртэлх төгрөгөөр элссэн болохыг мэдээлэв.

Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа н.Төгс-Ухаан "FT" групптэй холбоотой санал гомдлыг нэлээд олон иргэн Цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Улсын Ерөнхий Прокуророос нэгдүгээр сарын 26-нд мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгалт хэлтэст ажиллагаа явуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, нэгдүгээр сарын 31-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад одоогоор 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгалт хэлтэс, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид ажиллаж байна. 

"FT" групп нь онлайн худалдаанд хөрөнгө оруулаад мөнгөө өсгөх боломжтой гэж сүлжээндээ оруулж, иргэд 680,000-150,000,000 хүртэлх төгрөгөөр элссэн. Гэтэл тус групп 2023 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө бүх аппликэйшн, мэдээллээ устгасан тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулан ажиллаж байгаа"-г хэллээ.

Бусад мэдээ

Эмэгтэйчүүдийн хорих ангийн байрыг тохижуулжээ

Эмэгтэйчүүдийн хорих ангийн байрыг тохижуулжээ

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 334 албан тушаалтныг нарийвчлан шалгана

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 334 албан тушаалтныг нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.