fitness
  • 424 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв болон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц (ТХСК)-ийн Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүдийн баг энэ оны  нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны хүсэлтээр хүрэлцэн ирсэн тус баг ДЭМБ-ын ТХСК ба Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколын хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол улсад гарсан ахиц дэвшлийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам болон бусад олон салбарын оролцогч талуудтай хамтран ажиллах юм.

Монгол Улс 2004 онд ДЭМБ-ын ТХСК, 2014 онд Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколыг тус тус соёрхон баталсан. Монгол Улсад одоо мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталсан бөгөөд 2015 онд шинэчлэн найруулсан.

Тус хуульд хийсэн эрх зүйн дүн шинжилгээнээс харахад ДЭМБ-ын ТХСК ба түүнийг хэрэгжүүлэх удирдамжийн дагуу Тамхины хяналтын тухай хууль болон холбогдох хуулиудын цоорхойг нөхөх шаардлагатай байна. Ингэснээр тамхины хэрэглээний тархалтыг бууруулахад чиглэсэн Монгол улсын хүчин чармайлтын үр өгөөжтэй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой.

ТАМХИНЫ ТУХАЙ ЧУХАЛ БАРИМТУУД

Тамхины зохицуулалт:

  • Тамхины тахлын эсрэг тэмцэхийн тулд ДЭМБ-ын Гишүүн улс орнууд 2003 онд ТХСК-ийг баталсан. Одоогоор 181 улс орон болон 1 бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Европын Холбоо) энэхүү олон улсын гэрээг соёрхон батлаад байна.

Тамхины эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг:

  • Тамхи жил бүр 8 сая гаруй хүний аминд хүрдэг. Үүний 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд 1.2 сая орчим нь тамхи татдаггүй хүмүүс дам тамхидалтад өртсөний улмаас нас барж байна.

Дэлхий даяар хорт хавдраар нас баралтын 25 хувийг тамхины шалтгаант нас баралт эзэлж байна. Никотин, тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь хорт хавдар, зүрх судас, уушгины өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тамхины шинэ хэлбэрүүд нь эрүүл мэндэд аюултай:

  • Тамхины үйлдвэрлэл нь шинэ үеийнхэн, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэж байна. Электрон тамхи хэрэглэдэг хүүхэд, өсвөр насныхан хожим тамхи татах магадлал дор хаяж хоёр дахин нэмэгддэг.
  • Электрон тамхины хэрэглээ нь зүрх, уушгины өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ тамхинд агуулагдах никотин нь өндөр идэвхт донтуулагч бодис бөгөөд хүүхдийн тархины хөгжилд хортой нөлөөтэй.
  • Шингэн тамхи буюу шишаг хэрэглэх нь бусад төрлийн тамхитай ижил хортой нөлөө үзүүлдэг.

Монгол Улс дахь тамхины хэрэглээ:

  • 2019 оны байдлаар Монгол Улсын 15-69 насны насанд хүрэгчдийн 24.2 хувь нь тамхи татдаг бөгөөд үүнээс 43.7 хувь нь эрэгтэйчүүд, 5 хувь нь эмэгтэйчүүд байна. 13-15 насны сурагчдын 14 хувь нь аль нэг төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн, 21 хувь нь хөвгүүд, 6.9 хувь нь охид байна.
  • Монгол Улсад жилд 4300 орчим хүн тамхины улмаас нас барж байгаагийн 72 хувь нь 70-аас доош насны хүмүүс цаг бусаар, эрт нас барж байна. Тамхины шалтгаант нас баралтын 12 орчим хувь нь дам тамхидалтын улмаас нас барж байна.
  • Тамхины хэрэглээ нь жилд 143.3 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн зардлыг Монгол Улсад учруулдаг.

Монгол Улсын Засгийн газраас ДЭМБ, ТХСК-ийн Хэрэг эрхлэх газартай хамтран авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачилгууд:

  • Монгол Улс тамхины хяналтын бодлогын болон эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилгоор ДЭМБ-ын ТХСК ба түүнийг хэрэгжүүлэх удирдамж, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд нийцүүлэн FCTC2030 төслийг хэрэгжүүлж байна.
  • ДЭМБ ба ТХСК-ийн Хэрэг эрхлэх газраас тамхины хяналтын бодлого, эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.
  • ТХСК-ийн Хэрэг эрхлэх газар, ДЭМБ-ын Төв оффис болон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгцээний үнэлгээг 2015 онд хийж, Монгол Улсад тамхины хяналтын бодлогыг сайжруулахад чиглэсэн багц зөвлөмжийг гаргасан.

Бусад мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалт үргэлжилж байна

Улсын хэмжээнд ургац хураалт үргэлжилж байна

Ургац хураалтын явцыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.Аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 269.7 мянган га

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өрг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.