fitness
  • 375 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-27

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр барив.

Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Тэрээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнеум форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.

Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай албандаа орж байгаад баяр хүргээд хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх Элчин сайдын үйлсэд Катар Улсын Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Бусад мэдээ

Эрх мэдэлтэй хүмүүс газрыг их хэмжээгээр аваад дардаг. Ингээд газраа хэдэн сая доллароор зарна гээд сууж байна

Эрх мэдэлтэй хүмүүс газрыг их хэмжээгээр аваад дардаг. Ингээд газраа хэдэн сая доллароор зарна гээд сууж байна

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүү

IT-ИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

IT-ИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед мэдээллийн технологийн салбар дахь боловсон х

Ариунзул С.
Ариунзул С.