fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.46 сая төгрөг болжээ. Ингэхдээ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгаа аж. 

Зураг 1. Шинэ орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

зураг
 

Зураг 2. Хуучин орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

зураг

Бусад мэдээ

"Цар тахлын хуулиар томилогдсон ТНБД, агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлнө"

"Цар тахлын хуулиар томилогдсон ТНБД, агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлнө"

Цар тахлын хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаатай холбогдуулан тө

15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна

15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна

“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.