fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулжээ.

Өдөрлөгийн үеэр Ерөнхий сайд оюутнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь хэлэлцсэн байна. Оюутнуудын зүгээс анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь, эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ зэрэг 10 асуудлыг дурджээ.

Энэ хүрээнд улсын шалгалтаар их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Оюутнуудад дараах асуудал тулгамдаж байна хэмээн хариулсан байна. Тодруулбал, 

  1. U-Money картын зорчих эрхийн хүрэлцээ, захиалгын процесс
  2. Анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь
  3. Оюутан цэрэг хөтөлбөрийн хүртээмж
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  5. Боловсролын зээлийн сангийн хүртээмж
  6. Багшийн ёс зүй, ур чадвар
  7. Эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ /Эрт илрүүлэг/
  8. Дотуур байрны орчин, нөхцөл
  9. Сайн дурын ажилд кредит тооцох, баталгаажуулах
  10. Оюутанд зориулсан хөнгөлөлт, урамшуулал ба төрийн үйлчилгээ хэмээн тус тус хариулжээ.

Бусад мэдээ

ҮНДЭСНИЙ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ҮНДЭСНИЙ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Олныг хамарсан осол гэмтэл, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дайчлагдан

Өнөөдрийн Нээлттэй сонсголд 39 гэрчийг дуудлаа

Өнөөдрийн Нээлттэй сонсголд 39 гэрчийг дуудлаа

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн я

Ариунзул С.
Ариунзул С.