fitness
  • 191 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Бурмаа: Өнөөдрийн байдлаар салхинцэцэгийн халдвар авсан 40 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Салхинцэцэгийн халдвар сүүлийн үед ихээхэн бүртгэгдэж байна. Салхинцэцэг дэгдэмхий вирус учир халдварт өртөмтгий байдаг. Салхинцэцэг амьсгалын замаар халдварладаг.

Халдварын урьтал үед улаанбурханы халдварын тууралт үүсэх, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг. Тууралт нь толбон, хөврүүн, цэврүүтэй гэсэн байдлаар толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг. 

Тийм учраас салхинцэцгийн халдварын хөнгөн, дунд, хүнд зэрэг аль ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлэх нь зүйтэй. Дархлаа тогтоогүй хүмүүс салхинцэцэгийг цааш нь тараах аюултай. Салхинцэцэгийн халдварын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн дийлэнх нь 1-5 насны хүүхдүүд байна. Вирусээс хамгаалах хамгийн гол арга нь амны хаалт болон хүүхдийн дархлаагаа дэмжих юм.


Бусад мэдээ

Хүний нүд сохлохыг ЭМЯ "ноцтой биш" гэж үзэж байна

Хүний нүд сохлохыг ЭМЯ "ноцтой биш" гэж үзэж байна

Синдерелла гоо сайхны эмнэлгийн Олимп хотхоны салбарт өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр уг хэрэг гараад буй.

“ТИЙМЭЭ, БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА”

“ТИЙМЭЭ, БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА”

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тохиодог Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг энэ онд “Тиймээ,

Чинбаяр Б.
Чинбаяр Б.