fitness
  • 450 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ.

Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал юм. Тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулсан. Хийдийн лавиран, гэрэлт хөшөө, цогчин дуган зэргийг сэргээн засварлаж байгаагүй, хадгалалт, хамгаалалт муу, зарим барилга эвдэрсэн, шатсан бөгөөд барилгыг сэргээн засварлах шаардлагатай байгаа юм.

Ажлын хэсгийн дүгнэлтээр иргэн Б.Туяа, Монголын Бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж нар нь ямар нэгэн гэрээ хэлцэл, зөвшөөрөлгүйгээр Дамбадаржайлан хийдэд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Миний бие Ажлын хэсэгт орж ажилласан. “Дамбадаржайлан хийд” ТББ хийдийн үйл ажиллагааг сэргээн, одоог хүртэл авч яваа гэж байгаа боловч нэг ч удаа засвар хийлгүй өнөөг хүрсэн. Энэ хийд бол нийслэлийн өмч, соёлын өвд бүртгэлтэй. Соёлын өвд бүртгэлтэй газар барилга барихдаа заавал зөвшөөрөл авах ёстой байтал НИТХ-аас баталсан тогтоолын дагуу гэсэн нэрээр нэг лам хуучныг сэргээн засварлаж байна гээд цогчин дуган барьсан. Гандантэгчинлэн хийд, төрийн бус байгууллага, дотор нь үйл ажиллагаа явуулдаг лам нар гээд олон талын өмчийн маргаантай. Хийдийг аав нь охиндоо өвлүүлж өгсөн асуудал хүртэл гарсан” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нийслэл, улсын өмч энэ мэт эзгүйдэж байгаад анхаарал хандуулах цаг болсныг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хийдийн барилга, байгууламжийг албан бусаар ашиглаж байгааг буцаан авч, холбогдох хууль, журмыг мөрдүүлэн ажиллах, хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлж, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын эргэлтэд оруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” Олон улсын соёлын

Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсад бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсад бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Иргэн Б.Ганзоригоос “Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр и

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн