fitness
  • 276 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Орон нутгийн иргэдийн бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх сургалтын төв нээгдлээ. 

БНСУ-ын “Глобал сивик шэйринг” байгууллагаас “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд хөдөө орон нутгийн мал аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв”-ийн барилгын ажлыг 2022 онд эхлүүлжээ. Энэ оны тавдугаар сарын 25-нд тус төвийг бүрэн ашиглалтад оруулж, тууз хайчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг оролцож, сургалтын төвийн байртай танилцсан байна. 

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Рашаант өртөө, Ухны аманд байрлах энэхүү сургалтын төвөөр дамжуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

Орон нутгийн иргэдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр:

  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Хоршооны засаглал, хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Хувь хүний болон байгууллагын хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Орон нутгийн иргэдийн бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Дэлхийн хөгжлийн сургалтууд
  • Дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэлтийн сургалтууд
  • Орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд холбогдолтой сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Бусад чиглэлээр: 

  • Хөдөө аж ахуйн болон бүс нутгийн хөгжлийн судалгаа хийх, хөгжлийн стратеги боловсруулах
  • Орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах
  • Иргэдийн хөгжлийг дэмжсэн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах аж. 
зураг
 
ХХААХҮЯ

“Глобал сивик шэйринг” Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг 2021-2035 он дуустал 15 жилийн хугацаатай, гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ

Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт бичигджээ

Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт бичигджээ

Цоохор ирвэс нь дэлхий дахинд нийт 4080-6590 тоо толгой бүртгэгдсэн бөгөөд үүний 30 орчим хувь буюу

Судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллалаа

Судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллалаа

2022 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улсын I, II, III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Дорнод аймгийн БОЭТ-д томилолтоор ажилласан бөгөөд тус эмнэлгээс тархи, зүрх судасны судсан дотуурх мэс заслын чиглэлээр тус эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Р.Ганбаатар, Ц.Дамдинсүрэн нар үндэсний багт амжилттай ажиллаад ирлээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн