fitness
  • 158 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-13

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх үүднээс дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:

  • Монгол Улсаас БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах шаардлагатай аж ахуй нэгжүүдийн бичиг баримт бүрдүүлэлтийг цахимаар шийдэж, иргэдийн цагийг хэмнэх,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй үржлийн адууны реэкспортыг гурван улсын харилцан тохиролцсон протокол болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх,
  • Хөдөө аж ахуйн гаралтай гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийг цаг тухайд нь солилцон ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар харилцан хамааралтай ажилладаг учир ажлын уялдааг нэмэгдүүлэн хамтран ажиллах юм гэж ХААХҮЯ-наас мэдээлэв. 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал

Тариалан эрхлэгчдэд 2 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Тариалан эрхлэгчдэд 2 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар дараах урамшууллуудыг олгожээ. Үүнд:ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны дөрөвдүгэ

Чинбаяр Б.
Чинбаяр Б.