fitness
  • 236 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-02

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авсан байна.

зураг
 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс энэ оны  долоодугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлаж оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Үүнээс дээрх 12 хүнийг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилсон байна.

Хуулийн лавлагаа:

Шүүхийн тухай хууль

35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хууль

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

Бусад мэдээ

Улаанбаатарт үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно

Улаанбаатарт үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно

2022 оны 12-р сарын 11-ний 20 цагаас 12-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ху

"УБТЗ" ХНН: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлогчдыг хямд тээврийн бодлогоор дэмжиж байна

"УБТЗ" ХНН: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлогчдыг хямд тээврийн бодлогоор дэмжиж байна

Өнгөрсөн оны 12 дугаар сард “Улаанбаатар төмөр зам” ХНН экспортын нэгэн шинэ төрлийн тээврийг эхлүүл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн