fitness
  • 454 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдлыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2023 оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 18 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог.

Улаанбаатар хотын 2023 оны хүйтний улирал нэгдүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2022 оны нэгдүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 5 хувиар бага, PM2.5 тоосонцор 8 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 6 хувиар, хүхэрлэг хий 4 хувиар тус тус их байна.

Мөн агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 3.3 дахин их байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Бусад мэдээ

Баяр тэмдэглэж, архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэснээс нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарлаа

Баяр тэмдэглэж, архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэснээс нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарлаа

Баянзүрх дүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед "Хүн нас бар

Өнөөдөөр Улаанбаатарт +31 градус хүртэл хална

Өнөөдөөр Улаанбаатарт +31 градус хүртэл хална

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градус давж халж, зарим газраар дуу цахи

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.