Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллажээ. Нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хааж, 250 кг бодис цацаж, 6800 шоо метр ус соруулсан байна.
Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байгаа. Тиймээс үерийн далан сувгуудад урьдчилсан сэргийлэх үзлэг шалгалтыг тогтмол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч онцлов.