fitness
  • 530 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

Дэлхийн хамгийн олон хүн амтай нийслэл гэгддэг Токио авсаархан байрнуудаараа алдартай. Ердөө 9 метр квадрат байранд амьдрах нь тэдний амьдралын хэв маягт таарч байгаа бололтой.

Жижиг байруудаараа алдартай “Spilytus” компани 100 гаруй барилга, 1500 оршин суугчтай. Эдгээр байрны өрөө тус бүр нь хааш хаашаа 3 метр юм. Унтахад зориулсан давхар хэсэгтэй. Өрөөний хана, шал цагаан өнгөтэй байх ба угаалгын машин, хөргөгч, буйдан болон ажлын жижиг ширээг ч багтаах боломжтой аж. Токио шиг амьдралын өртөг өндөр, амьдрах сууц олоход бэрх хотуудад ийм жижиг байр хамгийн их эрэлттэй байдаг байна.

Асуми Фуживара

Урт ажлын өдөр дууссаны дараа Асуми Фуживара Токио дахь 9 метр квадрат байрандаа орж ирээд унтлагын хувцсаа өмсөнө. Унтахаасаа өмнө бага зэрэг дасгал хийхийн тулд тэр иогийн дэвсгэрээ бие засах өрөөнийхөө урд дэвсэх аж. Фуживара “Хэрэв гараа бүтэн дэлгэчихвэл хана цохих учраас зарим дасгалаа өөрчлөх хэрэгтэй” гээд гараа дотогш нь нугалан дасгалаа үргэлжлүүлнэ. Фуживара энэ байрандаа хоёр жил амьдарч байгаа бөгөөд нүүх бодолгүй байгаа гэнэ.

Кана Комацубара

Хоёр жилийн өмнө аав ээжээсээ өрх тусгаарлахаар шийдсэн Кана Комацубара өөртөө боломжийн шинэ байр хайж эхэлжээ. Ажилтайгаа ойр, бие засах өрөө, душ нь тусдаа орон сууц хайсан нь түүнийг “Spilytus”-руу хөтөлжээ.

Комацубара “Мэдээж байр маань том байвал зүгээр. Гэхдээ миний боломжинд таарсан нь энэ байр л байна” гэжээ. Үдээс хойш тэрээр хуучин байшингаар дүүрэн нарийн гудмаар алхан гэртээ ирнэ. Түүний жижиг хөргөгчинд хөлдөөгч байхгүй тул хүнсээ бага багаар цуглуулдаг аж.

Комацубара болон Фуживара нар хоёулаа хувцасны нэмэлт өрөөтэй байсан ч болоосой гэж хүсдэг. Тэд өрөөндөө илүү зай гаргахын тулд угаалгын машинаасаа ч татгалзсан бөгөөд ойролцоох нийтийн угаалгын газар хувцсаа угаадаг гэв. Японы маш олон залуус олон цагаар ажилладаг учир гэртээ цагийг өнгөрүүлэх нь багасчээ. Түүнчлэн Токиод ганц бие амьдрал газар авсан нь иймэрхүү жижиг байрын эрэлтийг улам нэмэгдүүлсэн байна. Мөн тэд ихэвчлэн гадуур хооллодог учир гэртээ гал тогоотой байх ч шаардлагагүй болжээ.

Японы Засгийн газраас гаргасан мэдээллээр эдгээр барилгын 60 гаруй хувьд нь 20 орчим насны залуучууд түрээсээр амьдардаг ба жилийн дундаж орлого нь 17,000-20,000 ам.доллар байна. Харин бага орлоготой иргэд орон сууцанд амьдарна гэдэг бэрхшээлтэй. Хямд үнэтэй орон сууц байдаг ч тэдгээр нь ихэвчлэн олон арван жилийн настай байдаг аж.

Токиогийн төв хэсэг болох Шибуяа, Харажуку, Накамэгуро орчимд жижиг орон сууцны нэг сарын түрээсийн үнэ 340-630 ам.долларын хооронд хэлбэлздэг. Ихэнх барилгууд нь метроны буудалтай ойр байдаг ба энэ нь залуучуудын хамгийн чухалчилдаг зүйлсийн нэг юм.

Бусад мэдээ

Эрчим хүчний салбарын 100 жилийг тохиолдуулан салбарын ажилтнуудыг шагналаа

Эрчим хүчний салбарын 100 жилийг тохиолдуулан салбарын ажилтнуудыг шагналаа

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус салбарын а

Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хү

Ариунзул С.
Ариунзул С.