fitness
  • 546 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

“Ворлд Плас Дижитал” компанийн гаргасан WPL койны луйвраас болж хохирсон иргэн С.Бат-Очир өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэрхэн хохирсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр “2021 онд “IHC” койн гарсны дараа манай улсад энэ койн гэх зүйл борооны дараах мөөг шиг болсон. Үүнтэй зэрэгцэн “Ворлд Плас Дижитал” компаниас WPL койныг тус оны 11, 12 дугаар сард гаргаж, арав орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн мөн Х.Эрдэнэбаяр гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ WPL нь бусад койноос маш их ялгаатай. Тухайлбал, компанийн зүгээс койн гаргасныхаа дараа мэдэгдэл гаргаж, койноо буцаагаад худалдаж авна гэсэн юм. Жилийн 24 хувийн өгөөж амлаж байлаа. 2022 оны нэгдүгээр сард гаргасан бөгөөд хоёр болон гуравдугаар сараас эхлэн тогтсон дүнгээр, үе шаттайгаар худалдаж авна гэдэг зүйл ярьсан. Би тухайн оны гуравдугаар сарын 9-ний өдөр койноо буцаагаад зарах гэтэл шалтаг хэлээд худалдаж аваагүй. Удаа дараа ийм асуудал гаргасан учраас койн худалдаж авсан иргэдийн төлөөлөл компанийн захиралтай нь очиж уулзсан. Гэтэл компанийн захирал нь бидэнд  "Нөхцөл, шалтаг тавихгүйгээр та нарт байгаа бүх койныг худалдаж авна" гэж хэлсэн. Долдугаар сар болоход койноо худалдаж авах нь битгий хэл захирал Х.Эрдэнэбаяр нь өөрөө алга болчихсон. Компанийн ажилтнууд нь АНУ руу явж хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгаа гэсэн болохоор энэ үгэнд нь дахиад итгэсэн. 

Түүнчлэн Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн өөрсдийгөө компанийн эзэмшлээс хассан байна. Олон хүн нэр төртэй энэхүү хоёр эрхэмд итгэж койн авсан" хэмээн мэдэгдлээ. 

Бусад мэдээ

Үндэсний их баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэх хүсэлтийг маргааш авч эхэлнэ

Үндэсний их баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэх хүсэлтийг маргааш авч эхэлнэ

Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуу

2023 оны спортын КАЛЕНДАР

2023 оны спортын КАЛЕНДАР

2022 он хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 24 дэх удаагийн өвлийн олимп тэргүүтэй спо

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн