fitness
  • 592 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-07

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг энэ сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.

Түүнийг "Тавантолгой" ХК-ний нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Хуулийн заалт:

17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий А

Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулий

Ариунзул С.
Ариунзул С.