fitness
  • 550 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-07

Агаарын тээвэрлэгч компаниудад 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлүүлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулжээ.

Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгчид 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдээд байна. Тухайлбал: 

  • “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек агаарын тээвэрлэлтийн тавдугаар эрхтэй нислэг үйлдэх
  • “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар
  • “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дубай-Бишкек агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй нислэг үйлдэх
  • “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар
  • “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх томилгоо тус тус олголоо хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Мөн Япон улс руу 7 хоногт 60 удаа, БНСУ руу 7 хоногт 70 удаа, БНТУ руу 7 хоногт 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдсэн.

Нислэгийн томилгоог өмнө нь шууд дээрээс шийддэг байсан бол одоо дотоодын таван авиа компани хоорондоо тохиролцсон тохиолдолд томилгоо шууд олгож тэгш шударгаар өрсөлдөх  боломж бүрдүүлсэн хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

Манай улс 2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээс тавдугаар сард МИАТ компани “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хэлцэл хийлээ. Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна хэмээн салбарын сайд мэдээллээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар батламжилжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар батламжилжээ

Ардчилсан Намын гишүүд өчигдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар зохион байгуулсан байна.

Уул уурхайн ашиглалтын улмаас нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай бүртгэгджээ

Уул уурхайн ашиглалтын улмаас нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай бүртгэгджээ

Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жа

Ариунзул С.
Ариунзул С.