Энэ хэрэг 14 хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.
Согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэн зам дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтанг мөргөсөн байна.
Тухайн цагдаа эмнэлэгт хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэсэн ч өчигдөр /2023.02.07/ нас баржээ. Талийгаач 40 настай, цагдаагийн албанд 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байжээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.