fitness
  • 589 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Гэгээн хайрын өдөр буюу Валентины өдөрт зориулан олон уран бүтээлч тоглолт, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Заримаас нь танилцуулья.

Choijoo live music concert

Хаана: "UG arena"

            Дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн бие даасан тоглолтоо охүргэнэ. Тоглолтод Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дучин Б.Хонгор, Г.Тэнүүн, “A sound” хамтлаг, реппер Sekstsagaanbogd, Davaidasha, 290 нар оролцоно.

Heart to heart тоглолт

Хаана: "Funkhaus"

 “Seventh september” хамтлаг нь Гэгээн хайрын өдөрт зориулан тоглолтоо хүргэнэ. Эл тоглолтод Opurve, Kade X Grey, “Elastic lights, Morningstar, Surprise band, Nomtii нарын уран бүтээлч урилгаар оролцоно.

Flash” special night

Хаана: “New-York liberty” ресторан

            “Flash” хамтлаг Гэгээн хайрын өдөрт зориулан тусгай тоглолтоо хийхээр болжээ.

“Бидний эргэн тойронд” үзэсгэлэн

Хаана: “Теди” дижитал төв

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Бидний эргэн тойронд” гэрэл зургийн уралдааны шилдэг 30 бүтээлийг дэлгэхээс гадна олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна.

“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” тоглолт

Хаана: “New-York empire” ресторан

Хайрын тухай олон хит дууны эзэн “Салхи” хамтлагийнхан “Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрахтай хамтран “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” тоглолт хийх аж.

Валентины кино үдэш

Хаана: “Vante” кафе

Валентины өдөр “Vante” кафед “Chungking express” гэх хайр дурлал, гэмт хэргийн тухай кино үзүүлэхээр болжээ. Эл кино нь Хонконгийн алдарт найруулагч Вон Кар Вайн 1994 онд найруулсан бүтээл юм.

Rhapsody romantic night concert

Хаана: Улсын филармони

            Улсын филармонийн уран бүтээлчид хайрын өдөрт зориулан ээлжит тоглолтыг симфони найрал хөгжим, удирдаач Б.Анарын удирдлаган дор хүргэх гэж байна. Тоглолтод Эдвард Элгар, Чарли Чаплин, Жон Барри, Эндрю Лойп Веббер, Патрик Дойл, Найжел Хесс нарын сор болсон хайрын сэдэвт хөгжмийн бүтээлүүдээс эгшиглүүлнэ.

“Зүгээр ээ, хайр аа” тоглолт

Хаана: “UB palace”

Домогт “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан гэгээн хайрын баяр буюу Валентины өдөрт зориулан “Зүгээр ээ, хайр аа” тоглолт хийх болжээ. Тоглолтод дуучин Ука буюу Д.Уламбаяр, Наки (Б.Нацагдорж), “Дижитал” хамтлагийн гишүүн Эрка (Г.Эрдэнэбилэг), залуу уран бүтээлч Ч.Мишээл нар оролцох аж.

Love story live show

“Хаана: UG palace”

            Монголын анхны хувийн “Анир” поп оркестр хайрын баяраар тоглолт хийнэ. Тоглолтод дуучин Н.Наранбаатар, Ц.Энгүүн, Ж.Ариу, Б.Оюу, Э.Энх-Эрдэнэ, “Compass” хамтлаг оролцож, хайрын шилдэг дуунуудыг хүргэнэ.

“Надаас бүү холдооч” тоглолт

Хаана: "Z’Terra" ресторан

“Андын дурсгалд”, “Мөсөн хайр”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” зэрэг хит дуунуудтай “Outlaw” хамтлаг “Надаас бүү холдооч” VIP тоглолтоо валентины баяраар хийхээр болжээ. Тоглолтын тасалбараа 200 хүнд л борлуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Бусад мэдээ

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас жилд 7,000 орчим хүн тэтгэвэр, тэтгэмж авч байна

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас жилд 7,000 орчим хүн тэтгэвэр, тэтгэмж авч байна

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин(ҮОМШӨ)-ий даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж

Нүүрсний сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ

Нүүрсний сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ

Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болсон б

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.