fitness
  • 478 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

АНУ-ын томоохон даатгалын компаниудын нэг FM Global 2021 онд газар хөдлөлтийн эрсдэлийг нарийвчлан харуулсан дэлхийн газрын зургийг танилцуулж байжээ.

Уг зургийг бүтээхдээ Global Earthquake Model Foundation, China Earthquake Administraion, U.S.Geological Survey байгууллагуудын цуглуулсан тоон өгөгдөл, загварчлал зэргийг ашигласан байна.

Ингэхдээ газар нутгуудын эрсдэлийн зэрэглэлийг өнгөөр ялгаж харуулжээ.

Тухайлбал хар хөх нь газар хөдлөлтийн давтамж 50 жилээс бага буюу хамгийн өндөр эрсдэлтэй, улаан өнгө нь 51-100 жилийн давтамжтай буюу өндөр эрсдэлтэй, улбар шар нь 101-250 жилийн давтамжтай буюу дундаж эрсдэлтэй, ногоон нь 251-500 жилийн давтамжтай буюу дунджаас бага эрсдэлтэй, цагаан нь 500-аас дээш жилийн давтамжтай буюу бага эрсдэлтэйг илэрхийлсэн байна.

Монгол орны газрын зургийг эндээс харвал баруун хагас нь тодорхой хэмжээний эрсдэлтэй, зүүн хагас нь эрсдэл багатайд тооцогджээ.

Ерөнхийдөө Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Хөвсгөл нуурын орчим газар нутаг газар хөдлөх эрсдэл илүү өндөр харагдаж байна.

Харин нийслэл Улаанбаатар хотыг оруулаад нутгийн зүүн хагас эрсдэл багатай ангилалд багтжээ.

зураг
 

Дэлхийн хэмжээнд газар хөдлөлтийн эрсдэл хамгийн өндөр бүс нутгуудыг жагсаавал:

  • Номхон далайг тойрсон хуурай газрууд болох Умард болон Өмнөд Америк тивийн баруун эрэг, Шинэ Зеланд, Индонез, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Тайвань, Японы арлууд
  • Ойрх Дорнодын бүс нутаг. Турк, Иран, Ирак, Газрын дундад тэнгисийн зүүн эрэг, Кавказ
  • Европ тивийн зүүн өмнөд хэсэг. Балканы хойг, Грек, Итали
  • Энэтхэгийн хойг. Хималайн нурууны дагуу газар нутаг, Пакистан, Бирм, Бангладеш улсуудын газар нутаг багтсан байна.
  • Эх сурвалж: ikon.mn

Бусад мэдээ

Насжилтын хугацаа дууссан шугам сүлжээ 12 удаа гэмтжээ

Насжилтын хугацаа дууссан шугам сүлжээ 12 удаа гэмтжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил

М.Өнөрчимэг: Байр, машинтай хэрнээ хүүхдээ асрамжид байлгадаг эцэг, эх байна

М.Өнөрчимэг: Байр, машинтай хэрнээ хүүхдээ асрамжид байлгадаг эцэг, эх байна

"Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь" хэлэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн