fitness
  • 657 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

Эх сурвалж: news.mn

Засгийн газар мөнгөгүйн зовлон тоочиж, зарим багачуудаа хүүхдийн мөнгөнд хамруулаагүй хэрнээ таван сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж 13 тэрбум төгрөг зарцуулах болсноо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар дамжуулан мэдэгдэв.

Бас болоогүй ээ, үхэр ээмэгжүүлэхэд зарцуулах 13 тэрбум төгрөгийг төсөвт шинээр суулгаагүй, Хүнс хөдөө өж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд ажилладаг төсөл хөтөлбөрүүдээс “босгоно” гэж тайлбарлаад байгаа. Ядсан л тайлбар юм. Учир нь, тэрхүү төсөл хөтөлбөрөөс гаргасан мөнгийг буцаагаад төлөх болоход татвар төлөгчдийнхөө хуруу хумсаа хуйхлан байж “босгосон” мөнгөөр л хаана. Тиймээс Хүнс хөдөө өж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд ажилладаг төсөл хөтөлбөр рүү “чихээд, чихээд” нэмэргүй.

Мал бол хувийн өмч. Үхрүүдээ ээмэгжүүлнэ үү, байна уу энэ асуудал Монголын төрд хамаагүй.

Хэрвээ үхрийн махыг экспортод гаргахад ээмэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа бол малчдад энэ тухай мэдээллийг хүргээд, ахиу үнээр худалдаалах боломжтой болно гэдэг сонголтыг л өгчих.  Тэр цагт малчид өөрсдөө үхрээ ээмэгжүүлж дөнгөнө. Хэдэн жилийн өмнө МАН Засгийн эрх барьж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж, ямаанд урамшуулал олгох шийдвэрийг УИХ-аар гаргуулж, дуулиан шуугиан тарьсан. Малчдын саналыг л татах гэсэн арга ядсан шийдвэр л дээ. Үүнээс болж, Монголын тал нутаг өнөөдөр ямаанд талхлагдан, бэлчээр сүйдэж байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Тиймээс үхэр 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ гэж ард иргэдээ бухимдуулахынхаа оронд хүүхдүүдээ алагчлалгүйгээр 100 мянган төгрөгийг нь олгох гарцаа хайсан нь зөв шүү дээ.

Бусад мэдээ

Гандантэгчэнлин хийд ирэх сарын 1-нээс 23:00-06:00 цагт хэрмэн хашааныхаа баруун, зүүн, төв хаалгыг хаадаг болно

Гандантэгчэнлин хийд ирэх сарын 1-нээс 23:00-06:00 цагт хэрмэн хашааныхаа баруун, зүүн, төв хаалгыг хаадаг болно

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн захиргаанаас ирэх сарын 1-нээс эхлэн оройн цаг

“Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах УИХ-ын стратегийн талаар танилцууллаа

“Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах УИХ-ын стратегийн талаар танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.09.22) Увс аймагт ажиллаж байна. Тэрээр төр, нийг

Ариунзул С.
Ариунзул С.