Энэ жилийн сар шинийн битүүний өдөр Даваа гарагт, шинийн 4 Баасан гарагт таарч байгаа. Ийм учраас зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх, цахимаар хичээллэх зэргээр шийдвэрлэж байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Сургууль(МУИС) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн захиргаанаас хоёрдугаар сарын 20, 24-ний өдрийн хичээлийг цахим хэлбэрээр орохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Мөн МУИС дээрх өдрүүдийн лабораторийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь амралтын өдөр нөхөх бол ШУТИС агуулгаар нь хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргахыг харьяа сургуулиуддаа үүрэг болгожээ.