fitness
  • 484 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байдлын талаарх мэдээллийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Тодруулбал, он гарсаар гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар энэ төрлийн нийт 282 тохиолдолд ЭМД-ын сангаас 138,909,852 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгосон байна. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Энэ ч утгаараа аливаа гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэн даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас олгох бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байна. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх

12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ хэмээн заажээ.

зураг

Бусад мэдээ

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилнэ

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилнэ

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэ

Ариунзул С.
Ариунзул С.