Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Өнөөдрийн /03-р сарын 27-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -13...-18 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
2023 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө 0...-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...-1 градус хүйтэн, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч эрс чангарна.
Эх сурвалж: ЦУОШГ
Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.