fitness
  • 555 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

  • Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “З” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал олгож, хууль бусаар газар олгосон гэх;
  • Завхан аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “Н” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтан “А” эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
  • Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Компанийн захирал “Д” нь нийтийн албан тушаалтан “Ц”-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх.

Эх сурвалж: АТГ

Бусад мэдээ

Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөлийн нутгаар цасан шуурга шуурна

Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөлийн нутгаар цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хаг

Дэлхийн медиа гигант CNBC-ийн салбар Монголд албан ёсоор байгуулагдлаа

Дэлхийн медиа гигант CNBC-ийн салбар Монголд албан ёсоор байгуулагдлаа

Дэлхийн бизнес, санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч CNBC-ийн салбар Монгол Улсад албан ёсоор байгуулагд

Ариунзул С.
Ариунзул С.