fitness
  • 591 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааг Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилин сум руу (4 аймаг хиллэдэг) нүүлгэн шилжүүллээ.

Цаашлаад энэ хавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв Дархан-Уул аймаг руу, Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа Дорнод аймаг руу тус тус нүүн, шилжиж ажиллах юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам харьяа 3 байгууллагаа орон нутаг руу нүүлгэн, шилжүүлж бусад яамдаа уриалав. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолын хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж буй юм байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

Д.Сумъяабазар: Ирэх зун энэ жилээс хоёр дахин их бороо орох магадлалтай

Д.Сумъяабазар: Ирэх зун энэ жилээс хоёр дахин их бороо орох магадлалтай

Улаанбаатарын үерийн эрсдэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгаа хийжээ.Нийслэлийн Бо

Иранд болсон таеквондогийн олон улсын тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль зүүлээ

Иранд болсон таеквондогийн олон улсын тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль зүүлээ

Ираны нийслэл Тегеран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's

Ариунзул С.
Ариунзул С.