fitness
  • 539 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чип суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхлээд буй. 

Эхний ээлжид төрийн байгууллагын машинууд, нийтийн тээврийн автобуснуудад уг чипийг суурилуулж байгааг холбогдох албаныхан хэлж байв.

Харин иргэдийн эзэмшлийн болон ААН, байгууллагуудын машинуудыг цахим гэрчилгээтэй болгох ажил тавдугаар сарын 1-нээс эхлэхийг эх сурвалж мэдээлэв.

Иргэдийн автомашинд RFID чип суурилуулахдаа төвөг учруулахгүй бөгөөд хэрхэн зохион байгуулах талаар ирэх долоо хоногт нийтэд мэдээлэл өгөх юм байна.

RFID tag зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж мэдээллийн санд өгөгдөл дамжуулах технологи. Хүний хувийн мэдээллийг дамжуулахгүй аж.

Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулжээ. 

Бусад мэдээ

Вьетнам улсын Начанг хот руу ирэх сарын 15-наас визгүй болно

Вьетнам улсын Начанг хот руу ирэх сарын 15-наас визгүй болно

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал

Цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр баривал татвараас хөнгөлөх төслийг хэлэлцэж байна

Цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр баривал татвараас хөнгөлөх төслийг хэлэлцэж байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.