fitness
  • 294 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч буй. Үүний улмаас малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болсон хэд хэдэн тохиолдол гарчээ. 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 12:18 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болов.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг 2 дугаар багийн “Муруй” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 12:00 цагийн орчим 21 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан байна. Шуурганд малчин Ө-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн “Өлзий” хороолол энэ сарын 10-ны 13:00 цагийн орчим 19 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг энэ сарын 12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар энэ сарын 10-ны 12:00 цагийн орчим 32 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 16:38 цагт хүлээн авчээ. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.

Бусад мэдээ

Америкийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах шалгалт эхэллээ

Америкийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах шалгалт эхэллээ

American University of Mongolia (LETU Mongolia) нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Монголдоо

12 бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэллээ

12 бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэллээ

Хотын дарга Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа авто зам, яв

Ариунзул С.
Ариунзул С.