fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-20

Гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцох "Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” эхэллээ.

Хурлын эхний илтгэлийг “Шинэ сэргэлт - Улаанбаатар” сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавих бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэх юм байна. 

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч, "Премиум групп"-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг “Төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны боломж, сорилт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Улаанбаатар хотын худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 

Мөн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку “Нийслэл хотын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломж, Дэлхийн банкны үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийнэ. 

Бусад мэдээ

2023 онд онцлох 10 технологи

2023 онд онцлох 10 технологи

Дэлхийн эдийн засгийн форум эрдэмтэн, мэргэжилтнүүдийн судалгаанаас 2023 онд шинээр гарч буй, ойрын

Гаалийн “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг Даваа гаргаас туршина

Гаалийн “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг Даваа гаргаас туршина

Гаалийн “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын

Ариунзул С.
Ариунзул С.