Ухаалаг тоолуурын систем”-ээр дамжуулан цахилгаан эрчим хүчний борлуулалтад ашиглаж буй хүний хүчинд тулгуурласан, механик ажиллагаа их, өртөг өндөртэй тоолуурын системийг халж, хангамж, хэрэглээний тэнцвэржүүлсэн менежмент бүхий илүү технологижсон шинэчлэлийг хийх зорилготой аж.
Ингэснээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цахилгаан түгээлтийн алдагдал, өртөг зардлыг тус тус бууруулах боломжууд бий болно.
Танилцуулгын төгсгөлд УБЦТС ТӨХК-ийн одоогийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нэмэлтээр танилцуулж, хэрэгжүүлэхээр зорьж буй “Ухаалаг тоолуурын систем”-ийн төсөл нь эдгээрийг шийдвэрлэх гарц болно гэсэнтэй Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон бусад Зохицуулагчид санал нэгдэж, төслийг хэрэгжүүлэхэд тус хорооноос шаардлагатай эдийн засгийн дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК