fitness
  • 526 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-15

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал төр,  хувийн хэвшлийн бүхий л байгууллагад хандаж хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй орчин бүрдүүлэх тэднийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулах А/228 тоот захирамжыг өнгөрсөн сард гаргажээ.

Захирамжын гол агуулга нь төр, хувийн хэвшил, худалдааны байгууллагууд гаднах орчноосоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэх, тэднийг тохирсон ажлын байраар хангах, бүхий л байгууллага тэргүүн ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилдэг байх, боловсрол,эрүүл мэндийн үйлчилгээнээс ангид хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд үлдээхгүй байх аж.

Орхон аймагт  нийт 4648 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа нь нийт хүн амын 4.3 хувийг эзэлдэг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулж, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт 6 ажил үйлчилгээг тусган хэрэгжүүлж буй.

Тухайлбал, орон нутгийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн, тэднийг ойлгосон, нийгэмд оролцох оролцоог нь хангасан хэд хэдэн төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрч байгаа аж.

Тэдгээрээс онцолбол,  “Хувийн туслах” үйлчилгээ төслийн үр дүнд бие даан амьдрах чадваргүй иргэд нийгмийн харилцаанд оролцох болжээ.

Мөн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах "Тэгш боломж" төслийн хүрээнд өнгөрсөн онд  I,VII, XX сургууль дээр "Хүүхдийн хөгжлийг дэмжих" төвийг байгуулсан бол  XХVII цэцэрлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  хоёр бүлгийг нээсэн байна.

Гэсэн хэдий ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тохируулгат ажлын байраар хангах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтэд анхаарах, сэргээн засах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, барилга байгууламжид стандартын хэрэгжилтийг хангахад бүх шатны байгууллагуудын  оролцоо чухал байгаа учир  Засаг дарга С.Батжаргал  А/228 тоот захирамжыг гаргажээ.  

Бусад мэдээ

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола А

Монгол, Австри, Герман, Дани болон Франц уран бүтээлчдийг багтаасан жазз оркестр Улаанбаатар, Дарханд тоглолтоо хийнэ

Монгол, Австри, Герман, Дани болон Франц уран бүтээлчдийг багтаасан жазз оркестр Улаанбаатар, Дарханд тоглолтоо хийнэ

Blue Sky Messengers төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар болон

Ариунзул С.
Ариунзул С.